Дуучин Баясук сургууль нээжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Дуучин Баясук сургууль нээжээ

“Take off” хамтлагийн дуучин Баясук саяхан “Metro sound” нэртэй гитарын сургууль нээжээ. Энэ сургуульд сурсан залуус гитар тоглож сурахаас гадна өөрөө дууны үг, ая зохиож сурах гэнэ. Мөн дуулаачийн наад захын мэдэгдэхүүнд суралцах гэнэ. Одоогоор тус сургуульд түүний  арав гаруй шавь суралцаж байгаа ажээ. Дашрамд сонирхуулахад тэрбээр “Secret” нэртэй арван дуунаас бүрдсэн цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.   Мөн шинэ дуунууддаа клип хийлгэх гээд ажил ихтэй яваа сурагтай.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж