Хүний амийг санаатай хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Хүний амийг санаатай хөнөөжээ

Ням гаригийн 07.00 цагаас өнөөдрийн 07.00 цагийн хооронд  Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 627  мэдээлэл иржээ. Мэдээллийг шалгахад  гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Амралтын өдөр хүний амь насыг санаатай хөнөсөн хэрэг нэг гарчээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүн ирээд нас барсан гэнэ. Хэргийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Г-г танил С нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож, амь насыг нь  хохироогоод зугтаасныг илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн төвөөс урагш 21км газарт Хар толгой гэдэг газарт Pajero  машин замын хажуу руу онхолдож, Хэрлэн сумын харьяат Д /эм.50н/ нас барж, жолооч Г /эр.47н/ гэмтсэн хэрэг өчигдөр гарлаа. Аймгийн цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж, шалгаж эхэлжээ. Мөн өдөр Баянгол дүүргийн VI  хорооны нутагт  18.00 цагийн үед “UB palace”-ын хойд талд Н-г явж байхад нь тодорхой эрхэлсэн ажилгүй А бусадтай бүлэглэн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэнийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер цагдаа нар эрэн сурвалжлан илрүүлжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж