
Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байсан “25 цаг” хамтлагийн залуус эргэн уран бүтээлдээ оржээ. Тэд саяхан “Нутгийн шороо” хэмээх шинэ дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болгожээ. Дууны үгийг хамтлагийн дуучин Манд бичсэн бол аяыг н.Энхбаяр бичжээ. Харин клипийг “Next Star” студид хийлгэсэн байна. Ямартай ч уран бүтээлдээ эргэн орсон тус хамтлагийн залуус тун удахгүй бас нэгэн шинэ клипээ үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Тэдний “Нутгийн шороо” дууны клипийг энд дарж үзнэ үү.
М.Урин