F1-ийн “Virgin Racing” баг Орос эзэнтэй болов

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

F1-ийн “Virgin Racing” баг Орос эзэнтэй болов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оросын автомашин үйлдвэрлэгч “Маруся Моторс” компани “Формула нэг”-ийн Virgin Racing компанийн дийлэнх хувьцааг эзэмших болсноор тус баг ирэх улирлаас эхлэн авто уралдааны хаан ангилалд “Marussia Virgin Racing” нэрээр уралдах болж байна. Энэ улиралд “Формула нэг”-т хөл тавьсан рүүки баг цаашид Ричард Брэнсонтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. Британийн бизнесмэн Сэр Ричард Брэнсон 2009 онд Manor Motorsport-той гурван жилийн хугацаатай спонсорын гэрээ байгуулж, багийг өөрийн нэрээр нэрлэх эрхтэй болсон юм.

    Virgin Racing баг цаашид ОХУ-ын компанитай хамтран ажиллах болсноор ирэх улирлын уралдааны төмөр хөлгөө Москва хотноо танилцуулах болно.

    Сүүлийн үед ОХУ “Формула нэг”-т ихээхэн анхаарал хандуулах болсон билээ. 2014 оноос эхлэн Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотод “Формула нэг”-ийн гран-при уралдааныг зохион байгуулах гэрээг өнгөрсөн сард үзэглэсэн бөгөөд энэ спортод хөл тавьсан анхны орос нисгэгч Виталий Петров өдгөө “Renault” багийн бүрэлдэхүүнд уралдаж байгаа билээ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж