“Хаврын баяр” гэр бүлийн хөтөлбөрт урьж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

“Хаврын баяр” гэр бүлийн хөтөлбөрт урьж байна

“Art edugation” төвийнхөн урлагаар дамжуулан хувь хүний төлөвшил, ертөнцийг үзэх үзэлд эерэгээр нөлөөлөх, ирээдүйн уран зураг сонирхогчдыг бэлтгэх зорилгоор долоо хоног бүр шинэ ажил санаачлан, сонирхолтой хөтөлбөрийн дагуу хүргэж байна.  Энэ долоо хоногийн хувьд “Хаврын баяр” гэр бүлийн хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ. Уг хөтөлбөрт “Арга билэг” ТББ-ын гишүүн 20 гаруй гэр бүл оролцож,  Монголын уран зургийн галерейтей танилцан, галерейн алтан сан хөмрөгийн бүтээлээс  сонирхож, каллиграф буюу  уран бичлэгт суралцангаа  өөрсдийн гараар бүтээл  туурвих аж. Гэр бүлээрээ чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэсэгхэн хугацаанд урлагийн ертөнцөөр аялах боломжийг олгож байгаа “Хаврын баяр” гэр бүлийн хөтөлбөр маргааш 14 цагт Монголын Уран зургийн галерейд болох юм.

Тодруулахад, Монголын Уран зургийн галерей 2006 оноос Монголын урлагийн зөвлөлтэй  хамтран  “Шинэ үе-Урлаг” төслийг хэрэгжүүлэн,  “Art education” төвийг байгуулсан аж. Уг төв нь олон нийтэд соёл, урлагийн салбарын мэдээллийг түргэн шуурхай хүргэх, хүүхэд залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн урлагийн боловсролыг бие даан эзэмших боломж олгодгоос гадна ЕБС-ийн сурагчид Урлагийн Боловсролын төвийн сургалтад хамрагдсанаар өөрсдийн авьяасыг нээн хөгжүүлэхэд дөхөм болдог юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж