Ямар ордныхонд ямар амьтан таарах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Ямар ордныхонд ямар амьтан таарах вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ер нь бол амьтнаа сонгох хамгийн таатай үе бол хавар. Гэхдээ дуртай цагтаа амьтантай болж болно л доо. Ганцан тэр амьтан таны орд хоёрын зохицолдоо ямар вэ гэдгийг л мэдэх хэрэгтэй. Хүн бүрт өөрийн олон янзын араншин байгааг мартаж үл болно. Түүнд гадны ба дотоод хүчин зүйл их нөлөөлдөг.

    ХОНЬ:  Эрч хүчтэй энэ ор­дынхонд тэдний оргилж байгаа үйл ажиллагаанд нь хутгалдаж байх амьтан хэрэгтэй. Энэ ордод төр­сөн хүмүүст Ирландын терьер но­хой их таарна. Энэ аймшиггүй, хөдөлгөөнтэй ноход заримдаа ухаан­гүй мэт хэт зоригтой. Дайны үеэр ийм ноход цэргийнхнийг эрсдэлтэй даалгаварт нь дагалдан хэл, холбоо залгуулдаг байжээ.

    ҮХЭР: Гоо зүйн мэдрэмжтэй, эелдэг зантай энэ ордынхонд  тэвэрч, эрхлүүлж болох хөөрхөн амьтад таар­на. Тийм нохой бол шпицүүд. Энэ урт үстэй, өхөөрдмөөр нохдын үсийг өдөр бүр самнаж өгөх хэрэгтэй. Шпиц ухаантай бөгөөд сургалтад амархан ордог, ааш хөөрхөнтэй. Энэ бүх чанаруудад нь эмзэг мэдрэмжтэй үхрийнхэнд их таардаг.

    ИХЭР: Энэ яриа ихтэй хүмүүсийг өөрөө яриад сурчихдаг амьтад л давж гарах байх. Тухайлбал, Африкийн саарал тоть тэдэнд яг таалагдана. Энэ шувуу ямар ч их үгийг тогтоогоод чээжилж чаддаг гэнэ.

    МЭЛХИЙ: Гартаа тэврээд халам­жилж болох жижиг амьтад  л тэдэнд хэрэгтэй. Тухайлбал усан га­хай эсвэл мэрэгчин. Тэд цэвэрч өөрс­дийгөө асруулах дуртай. Хоол голдоггүй учир тэдэнд тэжээл сонгох шаардлагагүй.

    АРСЛАН: Амгалан, тоглох дур­тай амьтад ер бусын сонирхолтой Арсланд таалагдах ёстой. Тухайлбал, сиамын муур. Эдгээр үсгүй амьтад маш хөдөлгөөнтэй бөгөөд амьд. Ийм амьтад Арсланд уйтгарлах болом­жийг өгөхгүй.
    ОХИН: Ариун цэвэрч, хэт цэмцгэр энэ ордынхонд Берны уулын малч нохой яг таарна. Маш цэвэрч, найрсаг зантай, үргэлж туслах гээд байдаг тийм нохой амархан сургалт авахаас гадна янз бүрийн ажилд туслах гээд байдаг.  Дотно, тус дэм болох гээд байдаг ноходтой охид цуг ажиллаж, цэвэрлэж байхдаа дуртай байлгүй яахав.

    ЖИНЛҮҮР: Нууцлаг, илүү ду­туу зангүй Жинлүүрт үзэсгэлэнтэй, төгс амьтад таалагдах ёстой. Тэ­дэнд Ягаан хацарт гэх ер бусын нэртэй тоть яг таарна. Ягаан хацарт “салшгүй” гэсэн нэрийг нэгэндээ үнэнч байдгийнхаа төлөө авсан юм. Салшгүй ягаан хацарт их нийтлэгч амьтан гэнэ. Сайн халамжлаад ирэ­хээр тэд эрхэлж, гангарах дуртай болж эздээ улам таалагддаг.

    ХИЛЭНЦ: Сэтгэл эмзэг, сониуч  Хилэнц далд ертөнцийг илүүд үздэг учир чимээ шуугиан багатай амьтад л тэдэнд чухал. Аалзтай болоход үгүй гэх зүйлгүй. Хилэнц хорхой өөрөө ч тэдний сониуч занд таалагдаж магад. Террариумд байгаа аалз л тэдэнд зүгээр болов уу.

    НУМ: Нум өөрөө эрч хүчтэй, шийдэмгий, санаа сайтай хүмүүс учир Данийн дог нохой их тохирох байх. Энэ үзэмжтэй, амгалан ноход ихээхэн тайван бөгөөд зан сайтай, нинжин амьтад юм. Хүчтэй, сониуч, анхааралтай бөгөөд ухаантай ийм нохой тэдний найз болж чадна.

    МАТАР: Амбицтай, илүү дутуу үйлдэлгүй, журамтай Матарт Немц овчарка сайн найз нь болж чадна. Элдэвт суралцахдаа дуртай энэ нохдод эзний хатуухан сургууль бас хэрэгтэй. Немц овчаркийн бие даасан, үнэнч байдал нь Матарт их тохирдог.

    БУМБА: Хүйтэн, цэмцгэр, жожигдуу гэмээр Бумбад ер бусын амьтан л хэрэгтэй. Тухайлбал, игуана гүрвэл Бумбын анхаарлыг их татах байх. Эдгээр амьтдын өвс ногоо идэх, мөн зан араншин нь  ажиглаж байхад сонирхолтой.

    ЗАГАС: Өдөр тутмын адал явдлаас гарц хайж явдаг Загасын ордынхонд аквариумтай халуун орны загаснууд их тохирно. Янз бүрийн өнгө, төрхтэй загас усандаа хөвж явах нь Загасын ордынхныг өдөр тутмын дарамтаас аварна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж