
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан “Иргэний танхим”аас эрхлэн “Орон нутагт шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг сургалт боллоо. Сургалтыг иргэд олон түмнийг идэвхтэй оролцуулах, бодлого шийдвэрт тэдний санал бодлыг тусгаж оролцооны ач холбогдлын талаар ойлгуулох зорилгоор зохион байгуулав. Уг сургалтад сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, иргэдийн төлөөлөл оролцов.
“Иргэний танхим” түүний ажиллах журмын талаар мэдээлж ардчиллын үнэлэмж төлөвших үйл явц, авлига, авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, нөлөө зэрэг сэдвээр харилцан санал бодлоо солилцов.