Хонгор сум 20 мянган тонн хадлан бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Хонгор сум 20 мянган тонн хадлан бэлтгэжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хонгор сумын тариаланчид энэ жил10 мянган тонн үр тариа хурааж авав. Тэд 2500 тонн төмс, 525 тонн хүнсний ногоо, 20 мянган тонн хадлан бэлтгэжээ.

    Тус сумын хувьд 253,5 мянган га газар нутагтай бөгөөд 5700 гаруй хүн амтай, 33 мянган га эргэлтийн талбайтай, 50 мянган толгой малтай, газар тариалан, мал аж ахуй хөгжсөн сум юм. Энэ жилийн хувьд га талбайгаас дунджаар 12,5 центр үр тариа хурааж авсан бөгөөд энэ жилийн хувьд ургац алдаагүй, дулааны улиралын цаг агаарын байдал газар тариаланд таатай нөлөөллөө гэж тариаланчид ярьж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж