“Newcastle”-ынхан дахин асуудалд ороогдов

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Newcastle”-ынхан дахин асуудалд ороогдов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Английн Премьер лигийн “Ньюкастл” багийн тоглогчдод дахин нэг асуудал урган гарлаа. Багийн ахлагч Нолан, Английн ирээдүй гэгдээд байгаа Энди Карролл нар нь мансууруулах бодисны хэрэгт ороод байгаа энэ үед тус багийн хагас хамгаалагч Бартоны тухай нэгэн асуудал гарч ирсэн байна.

    Премьер лигийн “Ньюкастл Юнайтед” болон “Блэкбурн Руверс” багуудын тоглолтын үеэр “Ньюкастл”-ын Жое Бартон эсрэг багийнхаа Мортен Гамст Педерсэнийг цохисны улмаас асуудалд унаад байна.

    Лхагва гаригт Сэйнт Жэймс паркт болсон уг тоглолтод зочин баг “Блэкбурн” хожсон юм. Бартоны аз болоход тэрбээр Педерсэнийг цохисондоо улаан хуудас хүртэлгүй өнгөрсөн. Учир нь тус тоглолтыг шүүсэн Майкл Жонс түүний үйлдлийг анзаараагүй өнгөрчээ. Гэвч Английн хөлбөмбөгийн холбоо энэ явдлыг дахин хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байгаа аж. Харин Бартонд цохиулсан Педерсэн үүнийг асуудал болгохыг урьтал болгохгүй байна. Тэрбээр “Хүн бүр талбайд юу болохыг зурагтаар харсан. Гэхдээ үүнийг хөлбөмбөгийн холбоо шийдэх биз. Би юу хэлэх вэ дээ” гэжээ.

    Харин энэ явдлын талаар “Руверс”-ийн босс Сэм Аллердайс “Тэр маш хүчтэй цохиулсан. Юу болсныг шүүгч хараагүй нь тоогүй хэрэг” гэжээ.

    Хэрэв Бартоны авиргүй үйлдлийг Английн хөлбөмбөгийн холбоо авч хэлэлцэн, түүнийг шийтгэхээр бол хэдэн тоглолтоор шийтгэх магадлалтай.

    Бартоны хувьд “Манчестер Сити”-гээс гараагаа эхлэн шилдэг залуу тоглогч хэмээгдэж байсан ч өөрийн зан авирын асуудлаас болж, хэд хэдэн удаа хэрэгт орж байжээ. Тэрбээр олон нийтийн газар танхайрч, мөн галт зэвсэг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр баривчлагдаж байсан Премьер лигийн дэггүй тоглогчдын нэг.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж