Rain шинэ оноо фэнүүдтэйгээ угтана

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Rain шинэ оноо фэнүүдтэйгээ угтана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуучин, жүжигчин Rain тоглолтоо хийх гэнэ. Удаан хугацааны турш Өмнөд Солонгосын фэнүүдтэйгээ уулзаагүй дуучин залуу Rain ирэх арванхоёрдугаар сард бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр арванхоёрдугаар сарын 31-нд фэнүүдтэйгээ хамт шинэ оноо угтахаар төлөвлөөд байгаа аж. Учир нь Rain сүүлийн жилүүдэд шинэ жилийн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглээгүй юм.

    Иймд “ADIEU-2010 with Rain” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Rain-ий хувьд cүүлд “Fugitive Plan B” хэмээх олон ангит кинонд дүрсгүй, хүүхэмсэг, тагнуулч залуугийн дүрийг бүтээсэн юм. Түүний тоглосон “Fugitive Plan B” олон ангит кино Өмнөд Солонгосын үзэгчдийг байлдан дагуулж байгаа аж.

    М.Анир
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж