Өмнөговийн Эхийн голд 40 метр секунд хүрч шуурчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Өмнөговийн Эхийн голд 40 метр секунд хүрч шуурчээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, салхи Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун, Булган аймгийн нутгаар 16-18 метр секунд, түр зуур Өмнөговийн Эхийн голд 40 метр секунд хүрч шууурлаа.

     

Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос  секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18  метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах юм байна.

Х.Хангал   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж