Pink дөрвөн сартай жирэмсэн гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Pink дөрвөн сартай жирэмсэн гэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүчирхэг хоолой, өвөрмөц дүр төрхөөрөө ялгардаг дуучин Pink дөрвөн сартай жирэмсэн тухайгаа мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн онд мотоциклийн саадтай уралдааны нисгэгч Carey Hart-тай гэрлэсэн юм. Хосууд удаан хугацаанд үерхэж байгаад 2008 онд салсан. Хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад 2009 онд эргэн нийлж, хуримаа хийсэн билээ.

    “Би үнэхээр аз жаргалтай байна. Манай гэр бүлийн бүх асуудал шийдэгдсэн. Хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан. Хүсэл маань биелсэнд маш их баяртай байна” гэжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж