
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган гэр бүл, найз нөхдийн хамт Азийн XVI спортын их наадмыг үзэж, сонирхохоор Гуанжоуг зорьжээ. Бээжингийн олимпод түрүүлж, дэлхийн шилдэг боксчноор тодорч байсан тэрбээр гэмтлийн улмаас энэ удаад эх орноо төлөөлөн Азийн наадамд оролцох боломжгүй болсон ч үзэгчийн хувиар баг тамирчдаа дэмжихээр Гуанжоуг зорьсон аж. Тэрбээр эхнэр Х.Азжаргал болон найзуудынхаа хамт явсан бөгөөд тэдний дунд ТВ Коктейл хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр байгаа гэнэ.
С.Цэлмэг