Цасанд суусан иргэдэд тусалжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Цасанд суусан иргэдэд тусалжээ

 Амралтын өдрүүдэд шуурхай бүлэг-105-ынхан  ачаалал ихтэй ажиллажээ. Нийслэлийн Баянгол дүүргийн VI хороо, 19Б байрны дэргэдэх дулааны худаг дотор 35-40 орчим насны, эрэгтэй хүний цогцос байгааг харсан иргэд дуудлага өгсөн аж. Шуурхай бүлэг 105-ын аврагч нар цогцсыг гарган, дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Өнгөрөгч бямба гаригт  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах  “Эвийн хүрээ” христийн сүмийн хашаанд уулын ус буусны улмаас их хэмжээний ус тогтож, хүн явах боломжгүй болжээ. Нийслэлийн Аврах отрядын бүлэг иргэдэд зөвөлгөө, сэрэмжлүүлэг өгсөн аж. 

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, “Бэлх” зуслангийн задгайд өнгөрөгч ням гаригт гурван хүүхэдтэй иргэн “Мицубиши пажеро” автомашинтай жалга руу орж, цасанд суусан байсныг Шуурхай бүлэг 105-ын аврагч нар татаж гаргажээ.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, “Харзтайн ам”-д “Портер” машинтай  иргэд цасанд суусан байсныг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийнхэн  гаргажээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж