Ж.Батзанданд “тодрох” боломж олдсон нь

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Ж.Батзанданд “тодрох” боломж олдсон нь

Ардчилсан нам дотор  “Ээлжит бус их хурал” зарлах тухай хөдөлгөөн өрнөж эхэлсэн нь бусдад их л “боломж” олгож байгаа бололтой.  Шоронд орохын даваан дээр Ардчилсан намд элсэж амь мэнд гарсан Батзандан тэргүүтэй нөхөд иргэдийн сонирхолоос нэгэнт гарсан. Гараа зангидан дайрч, шүдээ хурцлан шүүмжилж байсан намдаа элссэн тэд хэрэгтэн болохоос мултарч чадсан ч олны итгэлийг нэг мөр алдсан билээ. Харин саяханаас ээлжит бус их хурал зохион байгуулах хөдөлгөөний нөхдүүдтэй хамааралгүй хирнээ урдуур хойгуур нь гүйж телевизийн дуранд өртөх гэж их л хичээж байгаа бололтой. Нэг баг юм уу гээд лавлан асуухад үгүй гэнэ. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр сэдэв олдсон биш ашиглаад авахыг чармайж байгаа бололтой.  Бүр дүрдээ итгээд түүний дагуул Чимэдцэрэн нь ардчилсан намын дарга Алтанхуягийг огцор гэлээ. Хойноос ирээд хот минийх гэдэг болж байгаа бус уу. Ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө ч гэж манайхан зүйрлэдэг. Нэгэн цагт аврал эрэн гоншигноод очсоноо мартах хугацаа арай болоогүй баймаар юм. Ээлжит бус хурал хуралдуулах зохион байгууллалтын багт Ж.Батзандан байгаа эсэхийг баталгаатай болгох үүднээс  “Ээлжит бус хурлын ерөнхий зохион байгуулагч Т.Хасбаатартай утсаар холбогдож хэдэн асуултанд  хариулт авсан юм.
-Та нар намын даргаа ямар үндэслэлээр огцруулах гээд байгаа юм?

-Бид намын даргыг огцруулах тухай юу ч яриагүй.
Намын даргыг огцор гээд хурал зарлаад байсан нөхдүүдийн тухай асууж байна л даа

-Аан, тэр тухай бид мэдэхгүй. Өөрсдөөс нь асуу л даа. Та нар хамт биш юм уу

– Биш ээ. Их хурал хуралдуулах асуудал дэмжлэг авч чадаж байна уу.

-Чадалгүй яахав. Намын олонхи гишүүн намын дотоод хэлэлцэх асуудлууд их  хурлаар шийдвэрлэгдэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа шүү. Бид их хурал зохион байгуулах гээд байгаа маань даргаа огцруулах ч юм уу,  Ардчилсан нам засгийн газарт байх эсэхийг шийдэх гэсэн явдал биш л дээ. Намын бодлогын талаар, намын идэвхжилтийг хэлэлцэн ярилцах л зорилготой.

-Ж.Батзандан тэргүүтэй нөхдүүд та нараас тусдаа юм байна гэж ойлгож болох уу

-Тэд яг ямар санаа бодол зорилготой талаар сайн мэдэхгүй байна л даа. Энэ талаар санал солилцоогүй. Намын их хурлын талаар дэлгэрэнгүй ярьж болноо. Утсаар юу ярихав. Уулзаж байгаад ярилцья.

Түүний ярианаас хархад Ж.Батзандан арай ч “их хурлыг зарла” гэж дөвчигнөөгүй бололтой. Харин зүгээр суугаад яахав гэсэн үү намын даргыг бол огцруулчих л санаатай байгаа юмдагуудаа. Арай өөрөө намын дарга болчих мөрөөдөл тээж яваа юм биш байгаадаа.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж