Хятадын автомашин үйлдвэрлэгч “Volvo”-г худалдаж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Хятадын автомашин үйлдвэрлэгч “Volvo”-г худалдаж авлаа

Хятадын автомашин үйлдвэрлэгч Зейжан Жили групп европ дахь зах зээлээ тэлэхээр “Форд Моторс” компаниас “Volvo” маркийн автомашиныг 1.8 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээ байгууллаа. Шведийн Готеборг хотын “Volvo”—гийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр  талууд энэ тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Гэрээнд “Жили”-гийн ерөнхийлөгч Ли Шуфу, “Форд” компанийн санхүүгийн ахлах  Льюс Бүүт нар гарын үсэг зуржээ. Гэрээнд мөн тус автомашины оюуны өмчийн эрх, техникийн судалгааны ажлууд багтах гэнэ.  “Жили”- гийн ерөнхийлөгч” Автомашины хамгийн том зах зээл Хятад улс “Volvo”-гийн хувьд хоёр дахь гол зах зээл байх болно” гэжээ. “Жили” “Volvo”-гийн Швед, Бельги дэх үйлдвэрлэлийг хэвээр үлдээхийн зэрэгцээ Хятадад үйлдвэрлэх боломжийг нээх ажээ. “Форд” компани 1999 онд AB “Volvo”-гоос 6.45 тэрбум ам.доллараар “Volvo”-г худалдаж авсан ч өөрийн компанийн амин сүнс болох “Форд”, “Линкольн”, “Меркури” брэнд нь санхүүгийн эх үүсвэргүй болсон тул худалдахаар төлөвлөж байсан юм.
2008 онд “Форд” өөрийн Ягуар, болон Ланд Ровер брэндийг Энэтхэгийн “Тата моторс” компанид 1.7 тэр бум доллараар худалдаж байжээ. 1927 онд хамгийн анхны машинаа үйлдвэрлэж байсан “Volvo”-гийн үйлдвэр 20 мянгаад ажилтантай бөгөөд ихэнх нь Шведэд төвлөрдөг байна. 2009 онд “Volvo” 334,808 автомашин үйлдвэрлэсэн бөгөөд одоогоор автомашины зах зээлд “Volvo”-гийн арваад загвар гарсны хамгийн сайн нь XC60 марк юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж