Ойн бодлогын баримт бичиг боловсруулах

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Ойн бодлогын баримт бичиг боловсруулах

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Байршил: Улаанбаатар. Монгол Улс
    Ажиллах хугацаа: 10-13 сар
    Багцын тоо: 3

    Тендерийн агуулга, хамрах хүрээ: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар нь НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэргэдэх Ойн үндэсний хөтөлбөртэй хамтран Монгол орны ойн бодлого боловсруулах ажлыг гүйцэтгэх төрийн бус байгууллага, сургалт, судалгаа, шинжилгээний байгууллагын болон эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дунд мэргэжлийн багийг шалгаруулах тендерийг зарлаж байна.

    Тендерийн зорилго: Ойн бодлого боловсруулах ажлыг гурван багц болгон задалж, багц болгоны гүйцэтгэх багийг шалгаруулна.

    Гүйцэтгэх ажлын зорилго: Ойн бодлого боловсруулах, оролцогч талуудын судалгаа явуулж, уулзалт зөвлөлгөөн зохион байгуулж, сурталчилгааны ажил хийж, олон нийтэд мэдээлнэ.

    Тендерийн багц: I багц: Ойн салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, ойн бодлогын төслийг боловсруулан баталгаажуулах
    II багц: Оролцогч талуудыг хамарсан судалгаа явуулах, техникийн болон бүс нутгийн уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах
    III багц: Сурталчилгаа явуулах, олон нийтийг мэдээллээр хангах
    Ажиллах хугацаа: Нийт ажлын хугацаа 2010 оны 12 дугаар сарын 20-ноос 12 сар. Багц бүрийн ажлын хугацааг төслийн удирдлагатай тохирно.

    Хийх ажлын чиг үүрэг: Тендерт оролцож байгаа баг нь дээрх гурван багцаас өөрийн сонгосон багцын үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг дор заасан чиглэлд тулгуурлан боловсруулсан байна.

    Ирүүлэх материал
    Төрийн бус байгууллага, сургалт, судалгаа, шинжилгээний байгууллага болон эрдэмтэн, мэргэжилтнүүдийн баг ту с бүр нь зөвхөн нэг багийн тендерт орох бөгөөд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:

    Төрийн бус байгууллага, сургалт судалгааны байгууллагын хувьд:
    Тендерт оролцох тухай хүсэлтээ гаргасан албан бичиг
    Ойн бодлого боловсруулах ажлыг гүйцэтгэх бизнес төлөвлөгөө
    Бодлого боловсруулах, төлөвлөлтийн болон ойн салбарын чиглэлээр ажиллаж ирсэн туршлагыг харуулсан танилцуулга
    Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/нотариатаар батлуулах шаардлагагүй/
    Байгууллагаас уг ажлыг гүйцэтгэхээр томилогдсон багийн ахлагч, гишүүдийн намтар
    Дээрх материалаас тусад нь дугтуйлсан сонгосон багцын ажлыг гүйцэтгэх ажлын үнийн санал

    Эрдэмтэн, мэргэжилтний багийн хувьд:
    Багийн бүх гишүүдийн гарын үсэг зурсан тендерт оролцох хүсэлт
    Ойн бодлого боловсруулах ажлын гүйцэтгэх бизнес төлөвлөгөө/хариуцсан гүйцэтгэгч бүрийг тодорхой заасан байна/
    Багийн гишүүдийн намтар, мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхний хуулбар/нотариатаар батлуулах шаардлагагүй/

    Гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар
    Дээрх материалаас тусад нь дугтуйлсан сонгосон багцын ажлыг гүйцэтгэх үнийн санал

    Тавигдах шаардлага
    Төслийн багийн гишүүн нь дараах ур чадвар, мэдлэг, туршлагыг эзэмшсэн байна. Үүнд:

    -Монгол Улсын ойн салбарын мэдлэг, туршлагатай
    -Салбартаа таваас доошгүй жил ажилласан
    -Оролцооны аргын дагуу судалгаа явуулдаг туршлагатай
    -Сурталчилгаа явуулах ур чадвартай
    -Төслийг хэрэгжүүлэх техникийн /ажлын байр, техник хэрэгсэл гэх мэт/  хангамжтай байх
    -Ойн бодлого боловсруулах чиглэлээр НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэргэдэх Ойн үндэсний хөтөлбөрөөс гаргасан арга зүйн зөвлөмжийг судалсан байх /уг зөвлөмжийн талаарх мэдээллийг доорх хаягаар авч болно/

    Материал хүлээн авах:
    Тендерт ирүүлэх материалыг 2010 оны 12 дугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү

    Хаяг: Засгийн газрын III байр. Ойн газрын 502, 504 тоот
    Утас: 266432, 262131

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж