Амиа золиослогчид Москвагийн метронд дэлбэрэлт үйлдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Амиа золиослогчид Москвагийн метронд дэлбэрэлт үйлдэв

Москвагийн метроны "Лубянка" ба "Парк культуры " станцуудын дэлбэрэлтийг амиа золиослогч террористууд үйлдсэн гэж урьдчилсан мөрдөн байцаалтын дараа Москва хотын прокурор Юрий Сёмин мэдэгджээ. Дэлбэрэлтийн хүч нь 2-3 кг-ын тротилийн хэмжээнийх байжээ. Эхний дэлбэрэлт "Лубянке" станцад өглөөний 07:52 минутад болж 20 орчим хүн амиа алдан 17 хүн шархадсан байна. "Парке культуры" станцад болсон дэлбэрэлт нь эхний аллагаас гучин минутын дараа гарчээ. Тэнд 12 хүн алагдаж, 15 хүн шархадсан байв.
Москва хотын төвд машины хөдөлгөөн хаагдсан ба шуурхай холбоо ч ажиллахгүй байна. Цагдаагийнхан хүмүүст хандан хотын төвд орж ирэхгүй байхыг хүссэн байна.
 "Эхо Москвы " радио Москвагийн төвд байгаа хүмүүст хандан хотын төвд цугларсан олныг зөөхөд туслахыг уриалжээ. Таксиний жолооч нар үнэ хөлсөө 3000 рубль болгон нэмэгдүүлснээс олон хүн хотын төвөөс гарч чадахгүй байгаа аж.  “Алан хядлага” гэсэн зүйл ангиар уг хэрэгт эрүү үүсгээд байгаа ба Холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгч Медведевт байдлыг мэдээлж байна.
Удалгүй хэвлэл мэдээллээр "Проспект мира" станцад гурав дахь дэлбэрэлт гарсан гэж мээдлснийг Онцгой байдлын яам няцаажээ.  Амь үрэгдэгсдийн тоо 35 хүн болсоныг мэдээлсэн ба өмнө нь Москва хотын дарга Юрий Лужков 34 хүн амиа алдсан гэж байлаа. Москва хотын цагдаагийн албаыг эрчимжүүлсэн дэглэмд оруулан хүн ихтэй Москвагийн бүх метро станцууд, төмөр замын буудлуудыг хяналтдаа авсан тухай хүчний байгууллага мэдээлэв. Хотын гудамжинд биеийн байцаалтын шалгалтыг явуулж эхэлсэн байна.

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж