Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийлээ

Улиастай  сумын  согтууруулах ундаа  үйлдвэрлэж буй  архи, түүхий  эдийн чанар, худалдаа, үйлчилгээний  цэгүүдийн  тусгай зөвшөөрөлтэй эсэх, ажиллах цагийн   хувиарыг  мөрдөж  байгаа  байдал,  худалдаалж  буй бүтээгдэхүүний  чанарт  холбогдох хууль, стандартыг мөрдлөг болгон  аймгийн Мэргэжлийн  хяналтын  газраас  шалгалт хийлээ.  Шалгалтанд  согтууруулах ундааны үйлдвэрлэл  эрхэлдэг  “Завхан баялаг” компани, “Мөнхөд мандаг” компани, “Биндэръяа” компани, “HSM” компаниуд хамрагдсанаас Мөнхөд мандаг,  “Завхан  баялаг” компанийн архинаас дээж авч лабраторийн  шинжилгээ  хийхэд  дээрх  компаниудын  архи нь  “ Цагаан  болон  өвөрмөц  архи, ТЕШ MNS179-2009” стандартын чанар аюулгүйн үзүүлэлт шаардлагыг хангажээ.  Харин   шалгалтаар  22  кафе, 119 хүнсний дэлгүүр, дөрвөн  зоогийн  газрын  тусгай зөвшөөрлийн  хугацаа дууссан, Улиастай  сумын  Засаг  даргын сар  бүрийн 15, 25-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй  байх  журмыг зөрчсөн дөрөв, савалсан  бүтээгдэхүүн  жин  хэмжээндээ хүрэхгүй хоёр, дүрэмт хувцас хэрэглээгүй найман  зөрчил  илэрчээ.  Ингээд илэрсэн  зөрчлийг  арилгуулж, холбогдох хуулийн дагуу хариуцлага  тооцсон  байна.

Мөн үеэр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан  26  хоолны  газар, 119 дэлгүүрийн  согтууруулах  ундаа худалдах, түүгээр үйлчлэх  зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн  дагуу нэн даруй  шийдвэрлэх /асуудлыг шийдвэрлэхдээ стандартын шаардлага хангасан, согтууруулах ундаа худалдах, түүгээр  үйлчлэх зөвшөөрөл өмнө  нь  авч  байгаагүй,  өргөдөл хүсэлтээ ирүүлсэн цэгүүдэд олгох  бодлого  баримтлаж  ээлж дараалалд  оруулахаар боллоо.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж