
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин” төслийн хүрээнд Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн болон үйлчилгээний байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэлж болох боломжтой ажлыг байрны жагсаалтыг гаргах ажлыг хийжээ. Одоогоор Хараа зоогийн газар, ХААН банк, ХАС банк, Изабелла зоогийн газар, БОЭТөв нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц налуу замыг хийгээд байна. “Баянбулаг” зоогийн газар нь дээрхи иргэдэд зориулан “Брайл үсгэн” менюгаар үйлчилж байга юм.