АНУ-д хүүхдийн биеэ үнэлэх сүлжээг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

АНУ-д хүүхдийн биеэ үнэлэх сүлжээг илрүүлэв

Холбооны мөрдөх товчооны төв байр

Холбооны мөрдөх товчооноос 30 муж ба Колумбийн тойрогт явуулсан өргөн цар хүрээтэй ажиллагааны явцад насанд хүрээгүй хүүхдийн сексийн мөлжлөгө явуулдаг гэмт хэрэгтнүүдийн том сүлжээг илрүүлсэн байна.

Гурав хоногийн тусгай ажиллагааны явцад 99 хүнийг барьсан байлаа. Мөн сексийн боолчлолоос 12-17 насны 69 хүүхдийг чөлөөлжээ. Хүүхдүүдийг гэрт нь буцаасан буюу бусад хүүхдийг сэргээх  төвүүдэд авчирсан байна. Хамгаас олон 24 хүүхэд Сиэтлд чөлөөлөгдлөө.

Хүүхдүүд дунд гэр орноосоо зугтсан эсвэл хар тамхи татдаг өсвөрийн үеийнхэн  ихэнх байлаа.  ХМТ-ны ажилтнуудын мэдээгээр  уг ажиллагааны явцад гэмт хэрэгтнүүдийн сүлжээг устган 785 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж