Энэтхэгийн Ellora хэмээх газар нь ЮНЕСКО-гийн дэлхийн євд бvртгэгдсэн дурсгалт газар юм 28 фото

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ellora хэмээх газар нь ЮНЕСКО-гийн дэлхийн євд бvртгэгдсэн дурсгалт газар юм 28 фото

Ellora
хэмээх энэхvv археологийн дурсгалт газар нь Энэтхэгийн Aurangabad
хотоос 30 км-ын зайд байрладаг ЮНЕСКО-гийн дэлхийн євд бvртгэгдсэн
дурсгалт газар бєгєєд VI-X зууны vед энэтхэгийн умард, тєв, ємнєд
хэсгийн томоохон газар нутгийг эзлэн оршиж байсан Rashtrakuta-гийн эзэнт
гvрний vеийн эзэн хаадууд бариулжээ. Байгальд урган бий болсон хад
чулууг ухаж, сийлэн байшин барилга, янз бvрийн биетvvдийг урладаг
энэтхэгийн уран барилгын аргаар хийгдсэн энэ байгууламжийг Charanandri
хэмээх толгодын эгц нvvрэн талыг ухаж сийлэн хийсэн байна. Буддист,
хинду, жайн гэсэн гурван шашны сvм хийдийг дvрсэлсэн 34 хэсэг бvхий энэ
байгууламж нь энэтхэгийн тухайн vеийн тvvхэнд дээрх шашнууд эв
найрамдалтайгаар зэрэгцэн оршиж байсныг харуулдаг аж. Асар том цул хад
чулууг уран нарийн хээ хуартай сvм хийд, байшин барилга, бурхад, амьтад
болгон хувиргасан уран гартай бурхан ухаантай урчууд дархчууд нь єдгєє
аль хэдийнээ vгvй болж одсон ч хийсэн бvтээсэн зvйл нь дэлхийн vнэт єв
соёлын нэгд албан ёсоор бvртгэгдэн цаг цагийг эзлэн ер бусын сvрлэг,
ихэмсгээр оршсоор байгааг харахад єєрийн эрхгvй бишрэн бахдах сэтгэл
тєрж байгааг нуух юун.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж