Ажлын хэсгийн хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн хуралдаан хойшлов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр 14.30 цагаас хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо. Ажлын хэсгийн хуралдаанаар Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг авч хэлэлцэх байсан юм. Хэдийгээр “Айвенхоу майнз монголиа инк” компанийн зүгээс Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд зарим нэг засвар хийн, ажлын хэсгийнхэнд хариу өгсөн ч тэд үүнийг бөөрөнхий хариулт өгсөн гэж дүгнээд буй. Тиймээс асуудлыг ажлын хэсгийн хуралдаанд багтсан бүх гишүүдийг байлцуулан хэлэлцүүлээд улмаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна хэмээн мэдэгдээд байсан билээ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж