Автомашины осолд 74 хүүхэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Автомашины осолд 74 хүүхэд өртжээ

2010 он гарсаар 74 хүүхэд авто машины  осолд орж, хоёр нь нас барсан байна. Хүүхдүүд машины урдуур гүйж, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд орсноос үүдэн гэмтэж бэртэх, тахир татуу болох эрсдэл өндөр байдаг аж. Судалгаанаас харахад, 8-11 насны хүүхэд авто ослын нийт 56 хувийг эзэлж байна. Харин 22 хувь нь буюу дөрөвний нэг орчим нь  долоо хүртэлх насны, үлдсэн 21 хувь нь 11-ээс дээш насны хүүхэд авто осолд өртсөн байна.

Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж