2010 он гарсаар 74 хүүхэд авто машины осолд орж, хоёр нь нас барсан байна. Хүүхдүүд машины урдуур гүйж, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд орсноос үүдэн гэмтэж бэртэх, тахир татуу болох эрсдэл өндөр байдаг аж. Судалгаанаас харахад, 8-11 насны хүүхэд авто ослын нийт 56 хувийг эзэлж байна. Харин 22 хувь нь буюу дөрөвний нэг орчим нь долоо хүртэлх насны, үлдсэн 21 хувь нь 11-ээс дээш насны хүүхэд авто осолд өртсөн байна.
Б.Анх