Ч.Хүрэлбаатар: Ураны ордуудынхаа 51 хувийг төр эзэмших ажлыг шуурхайлахаар боллоо | News.MN

Ч.Хүрэлбаатар: Ураны ордуудынхаа 51 хувийг төр эзэмших ажлыг шуурхайлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.02.25-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Ураны ордуудынхаа 51 хувийг төр эзэмших ажлыг шуурхайлахаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар авч хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын ураны салбарт хэрэгжиж байгаа бодлого, ураны ордуудад олгосон лиценз, гадаадын компаниуд Монголын ураны орд газрыг ашиглаж, хувьцаа зарж байгаа зэрэг асуудлаар Цөмийн энергийн газрын мэдээллийг сонссон аж.  Улмаар Монгол Улсад мөрдөж байгаа Цөмийн энергийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийг сурталчлах шаардлагатай гэж үзжээ. Тэр дундаа Монголын нутаг дэвсгэрт оршиж байгаа орд газрыг түшиглэж байгуулсан компанийн таваас дээш хувийг зарах, арилжих, наймаалцах, шилжүүлэх тохиолдолд Монголын Цөмийн энергийн комиссоос зөвшөөрөл авах ёстой гэдгийг гадаадад хийгээд дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад таниулах ёстой гэж үзсэн байна.  Энэ тухай сайд Ч.Хүрэлбаатар “Австралийн BHP компанийн хувьцааны 19 хувийг Хятадын компани авах болоход холбогдох Австралийн байгууллагууд нь шийдвэр гаргаж байсан. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуульд таваас дээш хувийг хоорондоо бэлэглэх, шилжүүлэх, худалдах тохиолдолд Монголын Цөмийн энергийн комиссоос зөвшөөрөл авах ёстой байдаг. Монгол Улсын энэхүү хуулийг гадаад, дотоодын компаниудад сайн сурталчилъя. Ураны ордуудынхаа 51 хувийг төр эзэмших ажлыг  шуурхайлъя гэж үзсэн гэв.

-Мардайн ордод олгосон хууль бус 12 лицензийг цуцлах ёстой. Хууль бусаар лиценз олгосон эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлсэн. Энэ асуудал дээр ямар шийдвэр гаргасан бэ?

-Энэ тухайд 2009 оны арваннэгдүгээр сарын 15-наас хойш олгогдсон лицензүүдийг хууль тогтоомжид нийцүүлэх.  Мөн энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж ажиллуулъя гэсэн шийдвэрт хүрсэн.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-02-25 124.158.84.183

ер нь энэ байдаг л нэг намын дарга хэн байх нь тийм их ач холбогдолтой зүйл юмуу энэ нам манайдаа шударга үнэний ч юм уу аль нэг талаараа нийгэмд үлгэр дууриал үзүүлэхээр нам бол энэ тухай сонирхож болно гэхсэнж хамгийн болохгүй бүхэн энэ намаас л гарч байгаа биздээ тэгээд сэтгүүлч гэгчид нь баяр дарга баяр дарга гэцгээгээ л тэр нь ч хэн юм арай өөрөөр хоолоо олж идэх арга байдаггүй юу МАХН АН ГЭСЭН 2 НАМЫГ МОНГОЛ УЛСЫН НАМУУДЫН БУРТГЭЛЭЭС НЭГ МӨР ХАСАХ ХЭРЭГТЭЙУЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛЫГ 10 ЛАН МӨНГӨӨР АРИЛЖСАН МУУ ОЛИГАРХУУДЫГ ЭРҮҮДЭН БАЙЦААХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж