“Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд нэгэн эмэгтэй дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр нүдний шил зүүж, нүүрээ хүнд танигдахгүй байдлаар алчуураар ороож, маск зүүсэн байв. Нэр, насаа нууцалсан уг бүсгүйн мэдүүлснээр одоогоос арав гаруй хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн бааранд ангийнхантайгаа сууж байхад нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ангийнх нь хүүхэдтэй хамт ирсэн аж. Э.Амарбат түүнийг өдөж хоргоон машинд хүчээр суулган УИД-ийн ойролцоох орон сууцанд аваачиж, удаа дараа хүчирхийлсэн. Хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангахын тулд бичлэг ашиглан, порно кино үзүүлж, дуурайж хий хэмээн хувцсыг нь урж, 24 цаг тарчлаан зовоосон хэмээн Хэвлэлийн хурал зарласан эмэгтэй мэдэгдлээ.
Тэрбээр хэрэг гарсан өдөр бус олон өдрийн дараа Мөрдөн байцаах газарт хандсан аж. Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Л.Гүндалай болон “Альянс” төвийн тэргүүн Ж.Занаа нар оролцсон юм. Л.Гүндалай гишүүн хууль хяналтын байгууллага шударга бус ажиллаж байгааг гэрчлэн, хуулийн дагуу шийдэхийг хүсч байна гэсэн бол Ж.Занаа эмэгтэй хүний эрхийг хамгаалах гэж ирсэн хэмээн хуралд оролцсон тухайгаа тайлбарлалаа.
Энэхүү хэвлэлийн бага хуралтай холбоотойгоор АТГ-аас хариу мэдэгдэл хийхээр хурал зарлаад байна. Хурал 15.00 цагаас эхлэв.
Х.Хангал