Дэлхийн банкны тухай та мэдэх үү

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны тухай та мэдэх үү

Дэлхийн банкны зорилго нь бага, дунд орлоготой улсын хүн амын ядуурлыг бууруулж амьжиргааны нөхцлийг сайжруулахад оршдог.

Дэлхийн банк нь өөрийн гишүүн орнуудын засгийн газарт тусламж дэмжлэг үзүүлэн тухайн орны боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад хөрөнгө оруулалт хийж, ус цахилгаанаар хангах, өвчин эмгэгтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагаанд дэжлэг туслалцаа үзүүлэх дэлхийн хамгийн том санхүү, мэдлэгийн эх үүсвэрүүдийн нэг билээ. Энэхүү дэмжлэг туслалцааг төсөл хэрэгжүүлэх, хөтөлбөрийн зээл олгох, буцалтгүй тусламж болон зөвлөлгөө, судалгаа шинжилгээ гэх мэт техникийн туслалцаа хэлбэрээр олгодог.

Дэлхийн банк нь “банк” гэсэн нийтлэг ойлголтоос ялгаатай. Дэлхийн банк нь хөгжиж байгаа болон хөгжингүй 184 гишүүн оронтой олон улсын байгууллага юм.

Дэлхийн Банк анх сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк нэртэйгээр 1944 онд үүсэн байгуулагдсан бөгөөд сүүлд “Дэлхийн банк” гэдэг нэрийг сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) болон олон улсын хөгжлийн ассоциациудыг (ОУХА) төлөөлүүлэн хэрэглэх болсон. Дэлхийн 2-р дайны дараах сэргээн босголтын ажлыг хурдасгах зорилготойгоор  Дэлхийн банк үйл ажиллагаагаа эхэлж байхдаа 38 гишүүнтэй байсан бол одоо 184 гишүүнтэй болж бараг дэлхийн бүх улсууд энэ байгууллагын гишүүнээр элсэн орсон. Гишүүн улсуудын тоо нэмэгдэж тэдний хэрэгцээ өөрчлөгдөхийн хирээр Дэлхийн банк өргөжин тэлсээр одоогийн байдлаар таван гишүүн агентлагтай болжээ.

Монгол Улс Дэлхийн банкинд 1991 онд гишүүнээр элссэн. Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраа 1988 онд нээсэн. Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Аршад Сайед ажилладаг. Харин Монголыг хариуцсан захирлаар энэ гуравдугаар сард ноён Клаус Роланд томилогдсон. Захирал Бээжин хстсд байрладаг,  Монгол Хятад Хойд Солонгосыг хариуцан ажилладаг.
 Дэлхийн банкнаас зээл тусламж, дэмжлэг үзүүлэхэдээ тухайн улс оронд үзүүлэх зээл тусламжийн стратегийг мөрдлөг болгодог ба энэхүү стратегийг тухайн улс Дэлхийн Банк болон бусад донорууд,  иргэний нийгмийн байгууллагуудын туслалцаатайгаар боловсруулж гаргадаг.

2009 оны 5 сард Дэлхийн банкны захирлуудын зөвлөл дэлхийн эдийн засгийн уналтын богино болон урт хугацааны нөлөөнд автаж буйтай холбогдуулан Монгол улсад үзүүлэх тусламжийн богино хугацааны бодлогын стратегийг баталсан.

Энэ нь Монголын эдийн засгийн байдлыг тогтворжтол 18 сарын хугацаатай хэрэгжих стратегийн баримт . Стратеги нь дараах 3 салбарт голлон чиглэсэн. Үүнд: уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн төсвийн тогтвортой байдлыг хангах; ядуу эмзэг бүлгийг хамгаалах; уул уурхайн хөрөнгө оруулалтын ил тод байдлыг дэмжин, дунд хугацааны илүү тогтвортой, өрсөлдөх чадвар бүхий бизнесийн орчныг бүрдүүлэх зэрэг болно.

Дэлхийн банкны Монгол дахь хөтөлбөр
Монгол Улс 1991 оны 2 сард Дэлхийн банкинд элссэн. Өнөөг хүртэл Дэлхийн банк олон улсын хөгжлийн ассоциациар дамжуулан Монгол улсад нийт 564 сая ам.доллартай тэнцэх хүүгүй зээлийн тусламжыг өгч, мөн техникийн туслалцаа, зөвлөлгөө өгч, ажиллаж ирсэн. 1991 оноос хойш Дэлхийн банк нийт 380 сая ам.долларын 31 зээлийн төслүүд болон  183.3 сая ам долларын 50 буцалтгүй тусламжийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусаад байна.

Өнөөгийн байдлаар (2010 оны 1 сарын тайлан) Монгол улсын нийт зээлийн багц нь 135.3 сая ам. доллар бүхий  13 төслүүд, үүний зэрэгцээ 73 сая ам долларын 21 буцалтгүй тусламжийн төслүүд хэрэгжиж байна.

Одоогийн ДБ/ОУХА зээлийн багц
  
Дэлхийн банкнаас олгож байгаа зээлийн нөхцөл
Монгол хөгжиж буй бага орлоготой улс тул Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй нөхцөлт зээл авах эрхтэй.  Хөнгөлөлтэй зээлийн нөхцөл:
Зээлийн хүү – 0%
Үйлчилгээний хураамж – жилийн 0.75%
Ашиглаагүй зээлийн үлдэгдэлд ногдуулах хураамж – жилийн 0.5%-иас ихгүй
40 хүртэл жилийн хугацаатай, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж үлдсэн 30 жилд тогтмол хуваарийн дагуу төлдөг

Дэлхийн Банкны тухай Таны мэдвэл зохих гол мэдээллүүд
Дэлхийн банк нь боловсролыг дэмжигч дэлхий дээрх хамгийн том гадаад санхvvжvvлэгч юм
Дэлхийн банк нь ДОХ-ын эсрэг тэмцэгч дэлхий дээрх хамгийн том гадаад санхүүжүүлэгч юм
Дэлхийн банк нь дэлхий даяар нvvрлэсэн авилгал, хээл хахуулийн эсрэг манлайлан тэмцэгч
Дэлхийн банк нь өргvй бол баян хэмээх vзлийг дэмжигч юм
Дэлхийн банк нь биологийн төрөл зvйлийн төслvvдийн олон улсын хамгийн том санхvvжvvлэгчдийн нэг.
Дэлхийн банк нь урьд өмнөхөөсөө илvv бусадтай хамтран ажилладаг боллоо
Дэлхийн банк нь ядууст цэвэр ус, гэрэл цахилгаан, тээврийн vйлчилгээг хvргэдэг гол туслагч нь болдог
Дэлхийн банкны vйл хэрэгт иргэний нийгмийн vvрэг амин чухал
Дэлхийн банк нь зөрчилдөөн бvхий улс орнуудад тусламжийн гараа сунгадаг
Дэлхийн банк нь ядуу дорой хvмvvсийн дуу хоолой нь болж өгдөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж