
Арван жилийн бондын гэрээт үнэ Токиод 0,12 хувиар өсч, 142,64 болсон байна. Японы аж үйлдвэрлэл аравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 0,9 хувиар өссөн нь 2008 оны арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээ болсон гэж төв банкны зүгээс хэлжээ. Харин инфляцийн төвшин жилийн хэмжээнд 0,64 хувиар буурах төлөвтэй байгаа гэж Блумбергийн шинжээчид хэлж байна. Хэрэв инфляцийн хэмжээ буурвал Засгийн газрын бондын худалдааг бууруулах талтай байдаг юм.
Э.Очирт