
Хөрөнгийн бирж дээр хэт халалт явагдаж буйгаас болж Бангладешийн Засгийн газар төрийн өмчит компаниудыг хувьчлах шийдвэр гаргасан туай Сангийн сайд хэлсэн байна. Энэ арга хэмжээнд хамрагдаж буй найман компани дотор улсдаа тэргүүлэх эрчим хүчний компаниуд ч байгаа аж. Гэхдээ энэ компаниудыг бүрэн хэмжээгээр хувьчлахгүй ч хөрөнгийн биржүүд дээр худалдаалж буй хувьцааны тоог нэмэгдүүлэх юм байна. Харин төрийн өмчит 24 компанийг энэ ондоо багтааж худалдаалах юм. Өмч хувьчлалд зориулан хувьцаа худалдаалах журмыг зөөллөж байгаа гэж Сангийн сайд Мухит хэлж байна. Дээрх найман компанийн хувьцааны өртөг 600 сая ам.доллар болох бол бүрэн хувьчлах 24 компанийн үнэ нийт 850 сая ам.доллараар үнэлэгдэх ажээ.
Тус улсын “DSE” биржийн худалдаа энэ он гарснаас хойш 70 хувиар өссөн байгаа юм.
Э.Очирт