Одоо цаг энэ бол гэгээрэл

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Одоо цаг энэ бол гэгээрэл

Та өнөөдрийг яаж өнгөрүүлсэн бэ? Таны маргааш яг тийм л
байна.Өнөөдрийг үр дүнтэй бүрэн дүүрэн өнгөрүүлсэн бол маргааш түүний үр дүн дүүрэн гарна.
Өнөөдрийг хий дэмий юу ч хийлгүй өнгөрүүлчихээд маргааш сайхан болно гэж бодох
бол сэрүүн зүүд шүү дээ. Өнөөдөр 100
% байгаагүй байж маргааш сайхан болно гэж бодох бол мунхаглал. Өнөөдөр буюу
яг одоо маргааш сайхан болно гэж бодож гиеүрэх бол та яг одоо аз жаргалгүй
байнаа гэсэн үг. Яагаад гэвэл одоогийнхоо сайхныг мэдрээгүй байж маргаашийн
сайхныг мэдрэнэ гэж байх уу? Та яг одоо байгаа чинь л үнэн, тэрнээс биш та
бидний маргаашийг хэн ч мэдэхгүй. Яг одоо хаана юу хийж байгаа, яг одоо
амьсгалж байгаа чинь л үнэн юм чинь яг одоо таньд юу хийх ёстой, тулгамдсан
асуудал юу байна түүнийгээ л чин сэтгэлээсээ хий,100-н хувь хий. Тэгэхгүй бол ирээдүйд
тийм болно ийм болно гэж мөрөөдөж зүүдэлж хийхээр 100-н хувь болохгүй. Хий
дэмий цагаа өнгөрөөж гээд гансраад байх шаардлагагүй, тэртэй тэргүй тэр цаг аль
хэдийн өнгөрсөн, хэзээ ч эргэж ирэхгүй. Сэтгэлээ ажигла.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж