
Тус аймгийн хэмжээнд улсын бүртгэлтэй 530 гаруй байгууллагын хаяг, чимэглэлд сумдын Засаг даргын тамгын газраас томилсон ажлын хэсэг үзлэг шалгалт хийж, өөрчлөн шинэчилж байна. Тухайлбал Булган сумын Засаг даргын тамгын газар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувьцаат дөрөв, хариуцлагатай хувьцаат 134 компани ,15 хоршоо, төрийн өмчит үйлдвэрийн хоёр газар, долоон салбар, 51 төсөвт байгууллага,төрийн бус 12, олон нийтийн 20 байгууллага, нийт 284 байгууллагыг үзлэгт хамруулжээ. Үзлэгийн явцад аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, улсын хэмжээнд мөрдүүлэх шаардлагатай хаягжилтын журам заавар мөн дээрх зөвлөмжийг баримталж шаардлагатай заримыг нь шинэчлэх үүрэг чиглэл өгч гүйцэтгэлийг нь эргэн хянах ажил зохион байгууллаа. Энэ хугацаанд дээрх байгууллагуудын 80 хувь нь хаягаа, тавьж байгаа шаардлага, стандартын дагуу шинэчилж монгол буюу латинаар бичиж байрлуулжээ. Бусад 20 хувийг эзэлж байгаа байгууллагуудад байцаагчийн албан шаардлага хүргүүлэн өөрчлөн бүрдүүлэх чиглэл өгсөн байна. Цаашид шинээр байгуулсан аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүр, үйлчилгээний цэг, салбарууд хаягжилтыг стандарт, шаардлагын дагуу бүрдүүлж байршуулсан тохиолдолд ажил үйлчилгээг нь зөвшөөрч цагийн хуваарь зэргийг нь батлан үйл ажиллагааг нь эхлүүлж байхаар шийдвэрлэжээ.