
Гарсан хэргийг авч үзвэл албан тушаал, хүчингийн хэрэг 2-4 дахин, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэрэг 47 хувь нэмэгджээ. Өнгөрсөн оны эхний арван сартай харьцуулахад хүчингийн нэг хэрэг гарч байсан бол энэ жил дөрөв болж өсчээ. Харин танхай, малын болон иргэдийн өмчийн хулгайн хэрэг 25-56 хувь буурсан байна.
Түүнчлэн бүлэг болон согтуугаар үйлдсэн, гудамж, талбайд үйлдсэн хэрэг 25-51 хувь багасаж, гудамж талбай, олон нийтийн газар хэвийн бус явсан, агсан тавьсан 608 хүнийг эрүүлжүүлсэн нь 57,1 хувь, захиргааны шугамаар баривлагдсан нь 50 хувь өсчээ.
Гэмт хэргийн улмаас 21 хүн нас барж, 56 хүн гэмтжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 20-31,3 хувь буурсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Хяналт”, “Эрэл” нэгдсэн арга хэмжээг аймгийн цагдаагийн хэлтсээс төв хөдөөд эрчимтэй зохион байгуулж байгаа бөгөөд удахгүй нэгтгэж дүгнэх аж.