
Tус аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс хүн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу амьдралтай иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх, мөн ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, анхан шатны сургалт явуулах, нийтийг хамарсан ажилд оруулах зэрэг ажлыг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээгээр 440 гаруй хүнийг ажилд зуучлан 27,7 хувийг нь ажилд оруулсан бол жижиг зээлээр байнгын 250 орчим ажлын байр бий болгож, ажил олгогчийг дэмжих үйлчилгээгээр 70 шахам хүнийг ажлын байраар хангасан байна. Нийтийг хамарсан ажил 46 удаа зохион байгуулж, 590 шахам хүн хамруулан 52,2 сая төгрөг зарцуулжээ. Мөн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 20 шахам удаа зохион байгуулж, 370 гаруй хүн хамруулсан байна.
Ж.Мөнх-Очир