Оддын ордоос Монголчууд долоон бурхан одыг хамгийн их шүтэж эрхэмлэдэг
од юм. Долоон бурхан од умар зүгийг зааж намар өвлийн улиралд тэнгэрийн
хойд хэсэгт нилээд доогуур, хавар зуны улиралд чанх орой дээр шахуу
харагдана.
од юм. Долоон бурхан од умар зүгийг зааж намар өвлийн улиралд тэнгэрийн
хойд хэсэгт нилээд доогуур, хавар зуны улиралд чанх орой дээр шахуу
харагдана.
Зүг чигээ алдаж төөрсөн хүн шөнө орой цагт долоон бурхан, алтан гадас
одоор хойд зүгийг мэдэж болдог. Монгол эмэгтэй үдэш орой цай сүүнийхээ
дээжийг өргөж халуун амь мал сүрэг эд хөрөнгөө даатгаж долоон бурхан
одны байрлалаар долоон зул хийж өргөдөг. Мөн өөрийн жил байралсан
одноос аян замд явах үе болон ер бүх д юм аа даатгаж шүтэн мөргөдөг
байна.