Москвад дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Москвад дэлбэрэлт болов

Оросын нийслэл Москва хотын метроны хоёр ч буудалд  дэлбэрэлт болж одоогийн байдлаар 37 хүн амь үрэгдээд байна гэж Би Би Си агентлаг мэдээллээ. Өглөөний хамгийн их ачаалалтай байх үеэр Лубянка болон Парк Культуры станцуудад эдгээр дэлбэрэлт болсон байна. Цагдаагийнхны хэлж байгаагаар бол Лубянка өртөөн дээр 14 хүн галт тэргэн дотор 11 хүн метрон зам дээр амь үрэгдсэн байхыг олсон байна.  Хоёр дахь дэлбэрэлт эхнийхээс 40 миутын дараа Парк Культуры өртөөн дээр болж 12 хүн амь үрэгджээ. Одоогоор албаны хүмүүс энэ дэлбэрэлтийг алан хяах ажиллагаа хэмээн хэлж байгаа юм. Москвагийн метро нь дэлхий дээрх хамгийн олон зорчигчтой сүлжээ бөгөөд өдөртөө 5.5  сая хүнийг тээвэрлэдэг гэж мэдээлэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж