
Бээжингийн мэдэгдсэнээр инфляцийн төвшин өсч буй хүнсний үнэтэй мөн холбоотой юм. Ямартай ч шинэ баримт Блумбергийн 28 эдийн засагчийн тооцоолж байснаас 0,4 хувиар их байгаа юм. Зарим шинжээчид үүнээс болж Засгийн газрын зүгээс дахин хүүгийн төвшинг нэмэгдүүлэхэд хүрч болзошгүй гэж үзэж байна.
Гэхдээ Засгийн газар эрчим хүч, хий, ус, газрын тос болон нийтийн тээврийн үнийг өсгөхөө түр хойшлуулах хандлагатай байгаа. Түүнчлэн Өмнөд Солонгосын Сөүл хотод болж буй “Их-20”-ийн уулзалтын гол сэдвүүдийн нэг юанийн ханшийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын дарга Ху Жинтао нар өнөөдөр уулзахаар төлөвлөсөн байгаа юм.
Энэ жилийн дотор юанийн ханш ам.долларын эсрэг 2,9 хувиар, иен 12 хувиар өссөн байдалтай байгаа билээ.
Хятадын зээл олголт өнгөрсөн сард 587,7 тэрбум юань байгаа нь мөн тооцоолж байснаас их байгаа аж. Төв банкны зүгээс гурав дахь орон сууцаа худалдан авахаар зэхэж буй иргэдэд зээл олголтыг түр хугацаагаар түдгэлзүүлээд байгаа билээ.
Э.Очирт