С.Баяр МАХН-ын бүлгийн хуралдаанд оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

С.Баяр МАХН-ын бүлгийн хуралдаанд оролцсонгүй

Өнгөрсөн бямба гаригт Сөүлээс эх орондоо ирсэн МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баяр өнөөдөр болсон бүлгийн хуралдаандаа оролцсонгүй. Гэвч бүлгийн дарга Д.Лүндээжанцантай байнгын харилцаатай байгаа аж. Бүлгийн хурлаар МАХН-ын удирдлагыг хэрхэх талаар хараахан хэлэлцээгүй, удирдах зөвлөл бага хурлын товыг нь тогтооно гэж Д.Лүндээжанцан дарга хэллээ. Бага хурлаар намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэх гэнэ.
МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “С.Баяр даргын биеийн байдал хэвийн, ажилдаа орох байх. У.Хүрэлсүх хуралд оролцож, С.Баяр даргын эх орондоо ирсэн талаар мэдээлэл өгсөн” гэлээ.С.Баяр дарга өнөөдөр МАХН-ын бүлгийн гишүүдтэй уулзана гэсэн мэдээлэл байгаа юм байна.
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж