С.Баяр намын бүлгийнхэнтэйгээ уулзана

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

С.Баяр намын бүлгийнхэнтэйгээ уулзана

МАХН-ын дарга С.Баяр хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн бямба гаригт  Монголд ирсэн тухай бид мэдээлсэн билээ. Түүнийг гуравдугаар сарын 24-нд Монголд ирж, баасан гаригт болох Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцоно гэсэн мэдээлэл байсан бөгөөд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр С.Баярыг Улаанбаатарт ирсэн, ирээгүй хэмээн хоёр янзаар бичиж байна.
Харин өнгөрсөн бямба гаригт түүнийг ирсэн гэдгийг албаны эх сурвалж нотоллоо. Мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Намын дарга ирсэн” гэдгийг хэлэв. МАХН-ын дарга С.Баяр УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ уулзах тухай мэдээлэл байгаа ч цаг хугацаа нь тодорхойгүй байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж