Олон улсад хандан уриалга гаргахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Олон улсад хандан уриалга гаргахаар болжээ

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад нэрвэгдсэн малчдад туслах ажлын хүрээнд  Олон Улсын Улаан загалмайн холбооны гамшгийн яаралтай сангаас 550 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай аймгийн огт малгүй болсон 1200 өрхд сарын хэрэгцээний хүнс, дулаан хувцас, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлсэн билээ. Гэвч орон нутагт малчдын байдал нэн хүнд хэвээр байна. Тиймээс үүнтэй холбогдуулан  олон улсад хандан уриалга зарлахаар болжээ. Уриалгын талаар өнөөдөр 15 цагаас “Монгол нюьс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж. Энэхүү хуралд МУЗН-ийн орлогч дарга З.Жадамба, ерөнхий нарын бичгийн дарга Р.Самдандорж, Олон улсын улаан загалмайн холбооны зүүн Азийн гамшгийн төлөөлөгч Данель нарын албаны хүмүүс оролцох юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж