
“Шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог хангадаг Швейцарийн туршлагыг эхлээд жишиг сум, аймаг, дүүргүүдийг сонгон, дараа нь улсын хэмжээнд нэвтрүүлэх замаар хоёр шатлалтай хэрэгжүүлэх бодолтой байна. Орон нутаг олон зуун шийдвэр гардаг. Иргэдийн оролцоо, хяналтгүйгээс тэнд авлига, хүнд суртал байсаар байна. Бид иргэний танхимыг шинээр байгуулсан бөгөөд одоо иргэдийн оролцоонд анхаарч байна. Монгол зөвхөн туршлага судалж, тусламж авдаг бус хамтран ажилладаг орон байх болно” гэж Ерөнхийлөгч хэллээ.
Элчин сайд Ерөнхийлөгчийн саналыг улс орныхоо удирдлагад дамжуулахаа илэрхийлээд Швейцарь улс өөрийн орны шууд ардчиллын туршлагыг хуваалцахад таатай байх болно гэв.