
БНХАУ-ын ардын шүүхээс цаазын ял сонссон Монгол Улсын иргэн Х.Дамдинд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна. Ялллагдагч Х.Дамдин нь одоогоор өмнөд хөршийн Өрөмч хотын хорих ангид ял эдлэж буй бөгөөд эрүүл мэндийн байдал хэвийн байгаа аж. Тэрбээр тус улсын хилээр мансууруулах төрлийн бодис биедээ тээвэрлэж гарахыг завдаж улмаар хууль сахиулах албаныханд саатуулагдсан юм. Түүнд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурлын үеэр манай улсаас Бээжинд суугаа Элчин сайдын яамны ажилтан орчуулагчаар оролцжээ.
Н.Түвшин