АТГ-ын Э.Амарбатын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

АТГ-ын Э.Амарбатын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр 13.00 цагаас “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд дээрх хэвлэлийн бага хурал болох юм. Хуралд АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбатад эрүүгийн хэрэг үүсгүүлэх хүсэлт тавьж, Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл гаргасан иргэн эмэгтэй оролцох ажээ.

Одоогоор нэрээ нууцлаад байгаа эмэгтэйг Э.Амарбат энэ хавар хүчирхийлсэн аж. Эмэгтэйг ангийнхаа найз нарын хамт караокед суугаад гарах гэж байхад нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат найз нарын хамт орж ирж таарсан бөгөөд эмэгтэйгээс асуулт асуух нэрээр хоргоожээ. Бүсгүйг харихаар гарч, таксинд суухад Э.Амарбат хүчээр таксинд орж, улмаар хүч хэрэглэн УИД-ийн орчимд байранд аваачиж, удаа дараалан хүчирхийлсэн юм байна. Ингэхдээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, тарчлаан зовоосон хэмээн бүсгүй Улсын мөрдөн байцаах газарт гаргасан өргөдөлдөө бичсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж