
Улсын драмын эрдмийн театр Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн ажлын хүрээнд тус театрын маркетингийн албанаас энэ сарын 1-нээс эхлэн “Сайн үйлсийн аян”-г өрнүүлэн нийслэлийн бүх дүүргийн хороодтой хамтран ажиллахаар болсон юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүдийн хороод драмын урлагийг дэмжих зорилгоор драмын театрын тоглолтыг хороодынхоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урилгаар үзүүлж эхэлжээ. Энэ нь иргэдэд драмын урлагаар үйлчилж оюун сэтгэлийн баяр баясал эдлүүлэхээс гадна нийгмийн харилцаанд сайн үйлс болгон хүргэх зорилготой аж. Одоогоор драмын театрын марктенгийн алба нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хороодтой хамтран ажиллаж эхлээд байна. Хэрвээ та “Сайн үйлсийн аян”-тай нэгдэхийг хүсвэл драмын театрын үүд нээлттэй байна.