УИХ-ын гишүүдээс 20 шахам нь гадаадад байна

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдээс 20 шахам нь гадаадад байна

УИХ-ын Тамгын газраас гаргасан өнөөдрийн мэдээгээр 76 гишүүний 20 шахам нь гадаадад байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Арвин, Су.Батболд, Д.Дондог нар Тайландад, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Загджав нар ОХУ-д, Х.Бадамсүрэн, Х.Наранхүү гадаадад байгаа ч аль улсад тодорхойгүй. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Австрали улсад байгаа бол УИХ-ын гишүүн Д.Батбаяр Япон, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Перу, Болив, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Я.Батсуурь, С.Бямбацогт, Ц.Сэдванчиг нар АНУ-ыг зорьсон байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Одхүү Увс аймагт, Ц.Шинэбаяр Дорнод аймагт, Р.Раш Дундговь аймагт тус бүр ажиллаж байгаа аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Баяр нар өвчтэй гэсэн мэдээ байна.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж