хичнээн хайртай байсан ч нэгэнт та 2-ын харилцаа дууссан бол үүнтэй
эвлэр. Энэ мэдээж амаргүй. Гэхдээ та энэ түр зуурын сэтгэлийн зовлонг
давж гарах хэрэгтэй. Үүнд туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.
Нэг. Аль
болох хаа нэгтээ тааралдахгүй байхыг хичээ. Өмнө нь хамт явдаг байсан
юм уу тэрний очих дуртай газруудаар явах хэрэггүй. Тэрнийг харснаар
чиний сэтгэлийн зовлон л нэмэгдэхээс илүү ашигтай зүйл байхгүй.
Хоёр.
Чамд үнэхээр гунигтай, ганцаардмал байгаа бол түүнд захиа бич. Гэхдээ
явуулж хэрэггүй. Зүгээр л хайрцаглаад орхи.
Гурав. Зовлонгоо
ярьж, сэтгэлээ хөнгөлсний дараа гурав дахь өдрөөс чи цаашдын
төлөвлөгөөгөө зохиох болно.
Дөрөв. Нэг хэсэг гэртээ бай. Энэ
өдрүүдэд чи түүнийг санагалзах болно. Гэхдээ харьцаагаа сэргээх хэрэг
байна уу? Тэр муу хүн, чамд ямар их төвөг удсан, худлаа ярьсан гэх
мэтчилэн түүний сөрөг дурсамжийг сана. Үүний дараа дахин түүний хүзүүнд
зүүгдэх хүсэлгүй болно.
Тав. Найз охидтойгоо харьцаагаа сэргээ.
Хэн нэгэнтэй танилцуулахыг хүс. Сээтэгнэ. Ямар нэгэн үүрэг, хариуцлага
шаардахгүй хөнгөхөн харьцаа тогтоо. Өөрийгөө сорь.
Гурван сарын дараа
хуучин дурсамж ор мөргүй алга болж “би хамгийн ер бусын, онцгой охин
тул илүү сайныг сонгох учиртай" гэсэн өөдрөг бодол ирэх болно. Амьдралд
үргэлж хоёр дахь боломж гэж байдаг гэдгийг санааарай.