
Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн тооллогын талаар мэдээлэл хийлээ. Тэдний саналыг үндэслэн тооллогын өдрүүдэд архи, согтууруулах ундаа борлуулах үйл ажиллагааг хориглох, олон нийт, үзвэр үйлчилгээ болон баар цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах тухай захирамж гаргасан байна. Мөн тооллогын хугацаа ойртож буйтай холбогдуулан сумдын тооллого хариуцан ажиллаж буй аймгийн комиссын гишүүд болон аймгийн түр товчооны гишүүд сумдад биечлэн ажиллалаа гэж Тооллогын товчооны ажилтан Б.Нарантуяа мэдээллээ.