Оросын Ерөнхийлөгч цагийн зөрүүтэй бүсийнхээ тоог цөөлжээ | News.MN

Оросын Ерөнхийлөгч цагийн зөрүүтэй бүсийнхээ тоог цөөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Оросын Ерөнхийлөгч цагийн зөрүүтэй бүсийнхээ тоог цөөлжээ

Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч В.Медведев зарлиг гаргаж газар нутгийн байрлалаас хамааран тогтоосон цагийн зөрүүтэй бүсийн тоог цөөллөө. Ингэснээр ОХУ-ын цагийн зөрүү бүхий 11 бүс нутгийг 9 болгон цөөлж байгаа юм байна.
Тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар газар нутгийн төв хэсэгт байршилтай Самар болон Удмурья хотуудыг Москва хоттой цагийн зөрүүгүй байхаар болгож байгаа юм. Мөн ОХУ-ын нийслэл Мосва хотын оршин байх баруун бүсээс цагийн үлэмж зөрөөтэй байдаг Чукотка болон Польш, Латви улсуудын хооронд орших Калининград хотуудын цагийн зөрүү багассан байна. Одоо бол Аляскаас эхлэн Берингийн хоолойг дайран гарах цагийн бүсэд оршиж байгаа Оросын газар нутгийн хамгийн баруун зах хязгаар болох Чукотка болон Польш, Латви улсуудын хооронд орших Калининград хотууд нийслэлээсээ 9 цагийн зөрүүтэй болох ажээ. Өмнө нь эдгээр хотууд Москвагаас 10 цагийн зөрүүтэй байсан юм.
Эдгээр өөрчлөлтүүд нь зуны цагийн хуваарьт шилжэх үе буюу өчигдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ. ОХУ одоо ч зуны болон өвлийн цаги йн хуваариар зохицуулагдаж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчийг хэмнэх сайн талтай гэж үздэг юм.
Дээр дурдсан өөрчлөлтүүд нь мэдээлэл харилцаа холбоон дахь Оросын байр суурийг бэхжүүлэхэд болон орон нутгууд төвтэйгээ нягт холбоотой байхад  ач холбогдлоо өгнө гэж ОХУ-ын ерөнхийлөгч Медведев сайд нар болон орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа хэлжээ.
Гэвч энэ өөрчлөлт нь олон нитйийн зүгээс зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэнэ. Энэ өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр Самара хотын оршин суугчдлын хувьд хүндрэл бэрхшээл гарч болзошгүй юм байна. Эх сурвалжуудын мэдээлснээр бол зүүн талын хөрш бүсээсээ хоёр цагаар зөрүүтэй болж байгаа нь Самара хотынхны хувьд цагийн баримжаа алдагдахад хүргэхийн зэрэгцээ өвлийн цагт яагаа ч үгүй эрт буюу шинэ цагийн баримжаагаар үдийн цайны үед нар жаргах байдалтай болж байгаа юм. Энэ нь хүний бие махбодид маш их дарамт өгөх болно гэсэн шүүмжлэл гарч байгаа ажээ.

М.Наст

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gg 2010-03-29 127.0.0.1

manai Mongol tsagaa uragshluulmaar bna tsag uragshluulahaar oroi urtsaad saihan urt delger zun boldogson oroi huuhduud gadaa toglood l

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

tiim baih aa minii utas 1 tsagaar uragshilchisan uu esvel computer 1 tsagaar hoishilson uu neg yum bolchihson yum

Avatar

Tumur garage avna 2010-03-29 127.0.0.1

Tumur garage avna une bolon baigaa gazriig ni message-r ilgeenuu 99096353

Avatar

www.Poker123.mn 2010-03-29 127.0.0.1

wwwPoker123mn — togol orsold naiz nohodtei bol hojson zoosooroo beleg ilgee zar yavuul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж