Сонгон шалгаруулалтын хугацааг сунгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалтын хугацааг сунгаж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь” төсөл сонгуулийн хуулийн шинэчлэлийн хүрээнд Монгол дахь сонгуулийн тогтолцоо, сонгогчдын оролцоо, төлөөллийг хангах асуудал болон одоо хэлэлцэгдэж буй сонгуулийн хуулийн төсөлд дүн шинжилгээ хийх зөвлөх шалгаруулж хамтран ажиллана.

    Үргэлжлэх хугацаа 6 долоо хоног
    Гүйцэтгэх ажил:

    -1992-2008 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоо, соэнгуулийн үр дүн сонгогчдын оролцоо, төлөөллийг хэрхэн хангаж байсанд шинжилгээ хийх
    -Сонгуулийн оролцоо төлөөлөл, ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хийгдсэн судалгаа, бодлогын баримт бичгийг шинжлэн дүгнэлт гаргах
    -Сонгуулийн хуулийн шиэнчилсэн төсөлд /хоёр/ эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийн асуудлыг хэрхэн дэмжиж буйд анализ хийх
    -Сонгуулийн хуулийн төсөлд зориулан бодлогын зөвлөмж боловсруулах
    -Судалгааны ажлын үр дүнг сонирхогч талуудын хэлэлцүүлэгт танилцуулах, ажлын тайланг төсөлд хүлээлгэн өгөх

    Тавигдах үндсэн шаардлага:

    -Эрх зүйч, улс төр судлаач, социологич, нийгмийн ухааны мэргэжилтэй байх
    -Таваас доошгүй жил ажилласан, судалгааны ажлын туршлагатай
    -Бодлогын баримт бичигт зориулж зөвлөмж боловсруулж байсан туршлагатай бол сайн

    -Англи хэлний мэдлэгтэй
    Сонирхсон судлаач дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд:

    Товч намтар
    Дипломын хуулбар
    Бүтээлийн жагсаалт
    Үнийн санал

    НҮБХХ-ийн хөтөлбөрийн ажилтны Р11 маягт /НҮБХХ-ийн вэбсайт болон НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын лавлахаас авч болно/ Материалыг бүрдүүлэн доорх хаягаар 2010 оны арваннэгдүгээр сарын 15-ны 16.00 доорх хаягаар ирүүлнэ үү. Өмнө нь өгсөн материал хүчин төгөлдөр болно.

    Хаяг: “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь” төсөл,
    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар, Ориент Плаза
    Г.Чагдаржавын гудамж-1, Сүхбаатар дүүрэг 1-р хороо
    Улаанбаатар-14210 утас: 327585 /120/,
    и мэйл: registry.mn@undp.org
    www.undp.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж