Европын кино өдрүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Европын кино өдрүүд эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Европын Холбооны киноны өдөрлөгийг энэ  сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Өргөө” кино театрт харин 13-14-ний өдрүүдэд Орхон аймаг буюу Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын төвд зохион байгуулах гэж байна.

    Энэ үеэр Европын холбооны улсууд болох Бельги, Герман, Франц, Англи, Болгар, Чех, Унгар, Польш, Итали, Нидерланд улсын сүүлийн үеийн киног үзүүлэх юм. Бүх кинонууд шинээр бүтээгдсэн бөгөөд монгол хадмал орчуулгатайгаар гарах ажээ.

    “Өргөө” кино театрт энэ сарын 10-нд

    20.00 цагт Бельгийн “Alzheimer case” кино,
    16.00 цагт Голландын “Storm” кино,
    12-нд
    16.00 цагт Германы “Sonnenallee” кино,
    16.00 цагт Болгарын “Mission London” кино,
    13-нд
    14.00 цагт БНЧУ-ын “Pane vy jiste vdova” кино,
    16.00 цагт Полшийн “Rewers” кино,
     18.00 цагт Италийн“Ten winters” кино
    14-нд
    14.00 цагт Унгарын “Czukor Show” кино
    16.00 цагт Францын “The girl from Monaco” кино,
    18.00 цагт Их Британий “An Education” кинонууд тус тус үзэгчдийн хүртээл болох нь ээ. Дашрамд сонирхуулахад тасалбарын үнэ 2000 төгрөг аж.

    Энэхүү Европын холбооны кино өдөрлөгийг Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар, ХБНГУ-ын Гёте институтын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар, Лиайсон Монгол ХХК хамтран зохион байгуулжээ.


    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж